Японд шувууны ханиадны улмаас нэг сая тахиа устгана
2023-02-03

Японд шувууны ханиад дахин дэгдсэн тул Ибараки мужид 1,11 сая тахиаг устгахаар болжээ. Энэ талаар Японы Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн яам мэдэгдсэнийг NHK дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн онцолсноор, шувууны ханиадны вирус Ибараки мужид байх фермд тархсаныг хоёрдугаар сарын гуравны өдөр тогтосоон байна. Фермд шувууд олноор үхсэний дараа шалгалт хийхэд халдварлах өндөр чадвартай штамм тархсан нь илэрчээ. Ингэснээр энэ улиралд гэхэд л Японд шувууны ханиад дэгдсэн 73 дахь тохиолдол болж байгаа аж.

 

Японд энэ улиралд шувууны ханиадны улмаас 12,5 сая тэжээвэр шувуу устгасан байна. Энэ улсын 47 мужийн 25-д нь шувууны ханиад бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад огцом өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн онд шувууны ханиад 52 удаа дэгдэж, 9,87 сая шувуу устгаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин