ШУУД: Хөгжлийн банкны зээлдэгчдийн сонсгол эхэллээ
2023-02-06

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулж буй. Хоёр дахь удаагийн сонсгол өнөөдөр эхэллээ. Өнөөдрийн сонсголоор гурван асуудлыг хэлэлцэхээр нийт 63 гэрчийг дууджээ.

 

-Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын тайлан, зөвлөмжийн үр дүнгийн талаарх шинжээчийн дүгнэлтийг сонсож байна.

 

-Хөгжлийн банкны охин компани болох "Ди Би Эм Лизинг" ХХК-иас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлт

 

-Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн багцын талаар гэрчүүдээс асуулт асууна. 


 

Хөгжлийн банк анх байгуулагдсан цагаас хойших 12 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагуудаас хийсэн шалгалт, аудитын хураангуйг танилцууллаа. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гэрчүүдээс асуулт асууж байна. Энэ асуудалтай холбогдуулан Түр хорооны дарга Б.Энхбаяр тэргүүтэй 28 гэрч дуудагджээ.

Shuud.mn
Сонин хачин