Украинд дайн хийсэн нэг жилийн хугацаанд ОХУ танкнуудынхаа тал хувийг алджээ
2023-02-16

ОХУ Украинд дайн хийсэн нэг жилийн хугацаанд орчин үеийн танкнуудынхаа тал хувийг алдсан гэнэ. Энэ талаар Британийн  Олон улсын стратегийн хүрээлэнгийн тайлангаас иш татан Der Spiegel мэдээлжээ. 

 

Тайланд өгүүлснээр, ОХУ дайн эхэлснээс хойш Т-72Б, Т-72Б3М танкны нөөцийн 50 орчим хувийг алдсан байна. Эдгээр танкууд нь Оросын зэвсэглэлд байх хамгийн орчин үеийн танкуудын нэгд тооцогддог, харин танкуудаа ихээр алдсаны улмаас Оросын арми хуучин техникүүдээ агуулахаас гарган ашиглахаас аргагүй болсон гэж Олон улсын стратегийн хүрээлэнгийн тайланд өгүүлжээ.

 

Үүний зэрэгцээ Оросын нисэх хүчин ихээхэн хохирол амссан гэж шинжээчид онцолсон байна. Тэдний үзэж байгаагаар, дайн эхлэхээс өмнө байсан онгоцнуудынхаа 6-8 хувийг дайны үеэр алдсан гэнэ. Харин Су-24М бөмбөгдөгч, Су-30СМ сөнөөгч онгоцнуудын тухайд хохирол 10-15 хувьтай байгаа аж.

 

Энд дуулгахад, дайн эхэлсэн цагаас л Оросын цэргийн техникийн хохирол асар их байгаа талаар барууны тусгай албад мэдээлсээр байгаа юм. Энэ нь Украины арми барууны орчин үеийн зэвсгээр хангагдсан байсантай холбоотой гэж шинжээчид үздэг.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Батэр:
Хэдэн жилийн өмнө л оросын зэвсгийн тухай танк болон хуягт ын тоог 25000 орчим гэж байсан даа
2023-02-17
зочин:
Мэдрэл муут хар тамхичин ЕВРЕЙ эр УКРАЙНЫГ сүйтгээд дуусгав.
2023-02-17
Мэдрэл
2023-02-16
орос чинь тэгвэл ялагдаад Москва чинь газрын хөрснөөс алга болсон юм биш үү!
2023-02-16
зочин:
Мэдрэл муут хар тамхичин ЕВРЕЙ эр УКРАЙНЫГ сүйтгээд дуусгав.
Мэдрэл
Зүгээрээ:
Хадгалалтанд байгаа т-62 уудаа гаргаад ирнэ. 10000 ш
2023-02-16
Бас Оросын олон юм худлаа байсаныг ил болгосон. Жишээ нь 5-р үеийн сөнөөгч Су 57 байна. Оросуудад энэ онгоц ердөө л хэдхэн ширхэг байсан нь ил болсон. Үйлдвэрлэлд бараг нэвтрүүлж ч чадаагүй байсан . АНУ гэхэд аөрд 4-р үейн онгоц дор хаяж 10-г үйлдвэрээс гаргадаг, зардаг
2023-02-16
нөхөд минь, ихэнх хувийг алджээ гэсэн мэдээлэл худлаа л байх, оросууд өөрсдөө 5 хуьийг алдснаа 50 хувь алдсан гээд хулхидаж чадна шүү, айхтар хошгируудлж байгаа юм, гэнэдэж байлдаад цусаа холиулах вий, 50 танктай гээд байлдахад 200 танк гаргаад ирж магадгүй, энэ оросууд
2023-02-16
Иргэн:
Орос дуусчээ
2023-02-16