Эрүүл агаар явган аялал

img

Үндэсний Татварын албаны албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн саяхан болж Татварын албаны үйл ажиллагааг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх дунд хугацааны зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтыг биелүүлэхэд өндөр мэдлэг, ур чадвартай, хөрвөх чадамж бүхий эрүүл чийрэг мэргэжлийн боловсон хүчин чухал билээ. Өнгөрсөн амралтын өдөр Татварын ерөнхий газар, Улсын төсвийн орлого, хяналтын газрын ажилтан албан хаагчид явган аялал зохион байгуулж, Богд хануулын ноён оргил “Цэцээ гүн”-д гарч, улмаар түүхийн дурсгалт газар болох Манзуширын хийд хүртэл амжилттай аяллаа. Байгалын үзэсгэлэнт газар Төв аймгийн татварын хэлтсийн хамт олон хүлээн авч нэгэн өдрийг эрүүл агаарт үр бүтээлтэй өнгөрүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ