
Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүний нэр төрд халдсан гэх үндэслэлээр ял сонссон сэтгүүлч Г.Уянга, А.Баатархуяг нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов маргааш болно. Г.Уянга нарт анхан шатны шүүхээс
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүхийн нэр төрд халдсан хэрэгт гэм буруутайд тооцож, А.Баатархуягийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55, Г.Уянгыг 51 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан.
Тэднийг Эрүүгийн хуулийн 110.1, 111.2 зүйлд зааснаар бусдын нэр хүндэд халдсан, гутаасан гэх үндэслэлээр буруутган ялласан юм. Харин тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ