Л.Энх-Амгалан: Дайн сурталчилсан этгээдүүд хариуцлага хүлээх ёстой
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монголын 150 орчим багш, сурагчид дайн сурталчилсан "Эр зоригийн хичээл" орсон тухай мэдээлэл цацагджээ. Энэ тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Дайн сурталчлах хуулиар хориотой. Ийм бүдүүлэг, дээрэнгүй, бохир үйл ажиллагаа зохион байгуулсан болон байгуулахыг оролдсон этгээдүүд хариуцлага хүлээлгэх ёстой. Бидний үр хүүхдүүд элдэв үзэл суртлын золиос болох ёсгүй. Мэдээллийг шалгаж, нягталья!!!" хэмээн жиргэсэн байна.
ОХУ-ын хувьд сургалтын програмдаа цэрэг, эх оронч үзлийн хичээл оруулахаа албан ёсоор зарласан. Түүхийн хичээлдээ Орос-Украйны цэргийн ажиллагааны талаар оруулахаа мэдэгдэж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ