Монголын хоккейчид Узбекистаны багтай тоглоно
2023-03-13

 

“Мөсөн ордон”-д эхэлсэн шайбтай хоккейн U18 насны “Challenge Cup” тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтод Монгол Улсын шигшээ баг АНЭУ-ын шигшээ багийг 10:2-оор итгэл төгс буулган авснаар хоёр дахь хожлоо байгууллаа. Манай багаас Эмиратын эсрэг Б.Билгүүн 5, Д.Лхагвадорж, Б.Мөнхманлай, М.Чинзолбоо, Б.Дөлгөөн, Э.Ариунбилэг нар тус бүр нэг гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаав.

 

Монголын хоккейчид гуравдугаар сарын 14-нд 17:00 цагт эхний хоёр тоглолтод өрсөлдөгчөө илт давуу хожоод буй Узбекистаны хүчирхэг багтай гурав дахь тоглолтоо хийнэ.

 

Shuud.mn
Сонин хачин
барах:
Узбекийг арай барахгүй бхөө, орос школтой, багаасаа хичээллэсэн айхтар хүүхдүүд бна лээ
2023-03-13
мундаг байсаан амжилт хүүхдүүдээ
2023-03-13