Хятадын сөнөөгч онгоцны анхны эмэгтэй нисгэгчдийн баг бэлтгэлээ дуусгажээ
2023-03-16

Хятадын сөнөөгч онгоцны анхны эмэгтэй нисгэгчдийг баг бие даасан нислэгийн бэлтгэлээ дуусгажээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, таван бүсгүй Сиань хот дахь Хятадын Ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн хүчний нисэхийн сургуульд сургалтад хамрагдаж байгаа аж. Сөнөөгч онгоцны анхны эмэгтэй нисгэгчдийн дундаж нас 23 гэнэ. Бүсгүйчүүд J-11B онгоцоор өндөр ачаалалтайгаар нислэгийн бэлтгэлийг дуусгажээ. Тэдний сургалтын дэг, ачаалал нь эрэгтэй нисгэгчдийнхтэй адилхан байсан гэнэ.

 

Сургалтын төгсгөлд нисгэгч бүсгүйчүүд нэг хөдөлгүүрт онгоц жолоодож, хүнд жолоодлогууд гүйцэтгэсэн аж. Цаашлаад тэд нам өндөрт бүлгээр нисэх, агаарт байлдааны бэлтгэл хийх сургалтад хамрагдах юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
888:
Цэвэр үзэл суртал
2023-03-17