Өмнөговь аймгийн ЗДТГ Шилэн дансаа ХУДЛАА хөтөлсөн үү
2023-03-20

Иргэд олон нийтэд төрийн байгууллагууд төсвөө хэрхэн захиран зарцуулж байгаа мэдээлэл ил байдаг.  Хуулийн дагуу төрийн бүх шатны байгууллагууд цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээг Шилэн дансандаа мэдээлдэг. 

 

 

 

Гэвч он гарснаас хойш зарим төр захиргааны байгууллагууд Шилэн дансаа хөтлөхгүй. Зарим нь санаатай ч юмуу санамсаргүй байдлаар алдаатай мэдээлэл оруулах байдал ажиглагдаж байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Шилэн дансны НЭГ, ХОЁРДУГААР сарын мэдээлэл яг ижил бөглөгджээ. 

 

Шилэн дансны мэдээллээс харахад Өмнөговь аймаг нэг, хоёрдугаар сард алингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээгээ яг ижилхэн бөглөсөн байгаа нь анхаарал татаж байна. Өвөрхангай аймаг энэ оны нэгдүгээр сард нийт 300 шахам сая төгрөгийн 24 нэр төрлийн цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээг хийснээ Шилэн дансандаа мэдээлжээ. Гэвч хоёрдугаар сард яг энэ мэдээллээ хуулбарласан байгаа юм.

 

 

 

Shuud.mn
Санал болгох
Сонин хачин