БНХАУ-ын дарга Ши Жинпинь ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа. Түүний айлчлал гурван өдөр үргэлжлэх юм. Даваа гарагт Москвад очсон Ши Жинпинь Solux Hotel -д буудалласан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Боингоор Москвад очсон Ши хуягт лимузин хөлөглөж, 373 м.кв өрөөнд тухална
Хятадын даргын буусан энэ буудал нь Хятадын сүлжээ буудал аж. Украинд дайн эхэлсний дараа InterContinental Hotel Group, Marriott, Hyatt, Four Seasons зэрэг олон улсын зочид буудлын брэндүүд Оросыг орхин гарсан бол Оростой найрамдалт харилцаатай Хятадын сүлжээ буудал Оросын зах зээлд нэвтэрчээ.
Soluxe Hotel сүлжээ буудлын эхний зочид буудал нв 2022 оны есдүгээр сард нээлтээ хийсэн байна. Энэ буудал Москвагийн Остакиний дүүрэгт асар богино хугацаанд баригдсан хятадын "Парк хуамин" бизнес төвийн нэг хэсэг болжээ.
Soluxe Hotel Moscow буудалд 340 өрөөтэй, "Хуамин" нэртэй ерөнхийлөгчийн өрөө нь 373 кв.м талбайтай гэх бөгөөд энэ өрөөнд Хятадын дарга буудалласан аж. Буудлын 20 дугаар давхарт байх энэ өрөөний зураг интернетэд тавигдаагүй, гэхдээ хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ өрөөнд зочин, унтлагын өрөө, бар, гал тогоо, тусдаа угаалгын өрөөтэй хоёр унтлагын өрөө, жакузи, хэлэлцээрийн өрөө, ажлын өрөө зэрэг багтдаг байна.
Энэ буудалд бэлтгэлийн танхим, зоогийн газар, клуб, бар байдаг аж. Зоогийн газрыг алдарт аялагч Марко Пологийн дүү Никколо Пологийн нэрээр нэрлэжээ. Москва дахь Хятадын сүлжээ буудлыг барихад гантиг, кварц, цэвэр мод, болор зэрэг байгалийн гаралтай цэвэр материалуудыг ашигласан, бүгдийг нь Хятадаас татаж авсан гэнэ.
Буудлын бүх өрөөнд Хятадын телевизийн сувгууд гардаг аж. Мөн энэ буудлын нутаг дэвсгэр дээр эзэн хааны ордны цэцэрлэгийн жижигрүүлсэн хувилбар болох хятад маягийн гоёмсог цэцэрлэгт хүрээлэн байдаг, энэ хүрээлэн 50 мянган кв.м талбайг эзэлдэг юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |