Сураггүй болсон хоёр малчны цогцсыг олжээ
2023-03-23

Онцгой байдлын газраас эрэн хайж байж хоёр иргэний цогцсыг олон талаар мэдээлжээ. 

 

 

Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин Г-нь энэ сарын 21-ний өдрийн 17:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 19:42 цагт хүлээн Онцгой байдлын алба хүлээн авсан байна.. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн 03.22-ны өдрийн 07:25 цагаас малчин 54 настай эрэгтэй Г -г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:40 цагт гэрээс нь урд зүгт 4 км-ын зайтай тус сумын Урт багийн “Дарьхантын гол” гэдэг газраас тухайн малчны цогцсыг олж, ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн.   

 

Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчин 61 настай эрэгтэй Г нь энэ сарын 21-ний өдрийн 17:00 цагийн орчим мотоциклтой малаа хариулж яваад сураггүй болсон байна. Тус сумын онцгой байдлын мэргэжлийн ангиас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03.22-ны өдрийн 10:21 цагт тухайн малчны цогцсыг олсон тухай ОБЕГ-аас мэдээлжээ

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Төр засгаас эмгэнэл ч болтугай гаргаж байлдаа өнгөрсөн жил дундговьд 10 хүн амь эрсдэхэд тоогоогүй шүү данх
2023-03-25
Болд:
Ямар харамсалтай вэ. Төр засаг болоод бид ийм асуудал давтагдахгүйн тулд юу хийх ёстой юм бол??????????????????????
2023-03-23
одон тэмдэг тарааж тэнэгтэж байхаар энэ малчидаа даатгалд хамруулаач. их эрсдэлтэй ажил шүү
2023-03-23