Нетаньяхуг эсэргүүцсэн хотын дарга нар өлсгөлөн зарлажээ
2023-03-27

Израилийн Ерөнхий сайд Нетаньяхугийн засгийн газрын дэвшүүлсэн шүүхийн шинэчлэлийн хууль ард түмний дунд эсэргүүцэл дэгдээгээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Энэ хуулийг олны өмнө шүүмжилснийхээ төлөө Батлан хамгаалахын сайд Галант халагдсан бол зарим улс төрчид ард иргэдийн илэрхийлж буй эсэргүүцэлд нэгдэж, тэмцлийн хурц хэлбэр сонгожээ. 

 

"The Times of Israel" сонины мэдээлснээр, Израилийн хэд хэдэн хот, бүс нутгийн захиргааны тэргүүнүүд Нетаньяхугийн бодлогхыг эсэргүүцэн өлсгөлөн зарласан байна. Өлсгөлөнд Кфар-Саба, Герцлия хотуудын дарга нар, Дээд Галилей, Шаар ха -Негев бүс нутгийн зөвлөлийн дарга нар нэгджээ. Тэд Иеурсалим дахь Нетаньяхугийн ордны өмнө өлсгөлөн зарлахаар шийдсэн аж. 

 

Шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн олон нийт Батлан хамгаалахын сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаарх мэдээлэл гарсны дараа дахин жагсаж, үймээн самуун дэгдээж, тээврийн хөдөлгөөнийг саатуулсны дээр Нетаньяхугийн ордны хамгаалалтыг сэтэлсэн талаар эх сурвалж мэдээлсэн байна. Улмаар жагсагчдыг тараахаар цагдаагийнхан усан буу ашиглажээ. Мөн үймээн дэгдсэн тул Израилийн долоон их сургуулийн хичээл түр зогсжээ. 

 

Нетаньяху өөрийг нь шүүмжилсэн Батлан хамгаалахын сайдыг халжээ

Shuud.mn
Сонин хачин