ХОХИРОГЧ: Vera гоо сайхны эмнэлэг эмчлэх эрхгүй эмчээр хагалгаа хийлгэдэг байсан
2023-03-27

"Vera" гоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон иргэн мэдээлэл өглөө. 

 

Хохирогч иргэн: Би 12 дугаар сарын 27-нд имплант утсаа хийлгэсэн. Үүнээс хойш тархиндаа үрэвсэл өгсөн. Тухайн үедээ яаралтай арга хэмжээ авсан болохоор тархин дах үрэвслээ шимэгдүүлсэн. Гэсэн хэдий ч самалдаг тайрах хагалгаанд орж бүрэн эдгэрэх боломжтой болоод байгаа юм. 


Хэдий хуулийн байгууллагад хандсан ч ямар ч шийдэлгүй гурван сарын хугацааг барж байна. Шинжээчийн дүгнэлт гарах ёстой байсан ч мөрдөгч маань шинжээчийн дүгнэлтийг хойшлуулаад байна. 


Анх 2022 онд тус эмнэлгийн н.Алтантүлхүүр эмчээр ботокс хийлгэж байсан. Тэгээд цагдаа дээр шалгагдахад тухайн эмч эмчлэх эрхгүй эмч байсан. Тухайн эмч мөрдөгчөөсөө зөвшөөрөл аваад Хятад руу гарсан гэж сонссон. Надтай холбогдож биеийн байдал асуугаагүй. Хамрын нэг талын самалдгийг тайрч буцаж хэвийн байдалдаа орохоор болсон. Одоо байнга толгой өвдөж ногоон идээтэй нус гардаг. Тархинд байгаа үрэвслээ намдаах эмчилгээ хийлгэсэн болохоор одоо зовуурь бага байгаа. Үүнийг эмчлүүлэхэд 5 сая төгрөг хэрэгтэй. Өнгөрсөн 12 дугаар сараас хойш амт үнэр мэдрэхгүй, байнга толгой өвдөж байгаа. 

 

 Одоо тухайн эмнэлэг хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа.

 

Тухайн эмчийг эмнэлгийн зүгээс манайд ажилдаггүй шивээсчин хүн байсан гэдэг мэдээллийг өгсөн. Баянгол дүүргийн мөрдөгч ажлаа явуулж чадахгүй байна. Ахлахтай нь хүртэл холбогдсон. Дараа нь ямар хүнтэй холбогдохоо мэдэхгүй байна. Хэрэв шинжээчийн дүгнэлт гарвал шүүх хурал болж энэ асуудал нэг талдаа шийдэгдэх байх гэж бодож байтал одоо гурван сар өнгөрсөн ч шийдэгдсэнгүй"  гэв. 

Shuud.mn
Сонин хачин