Ө.Уянга Киргизийн театрт гоцлоно
2023-03-30

Дөрөвдүгээр сарын нэгний өдөр Киргизийн А.Малдыбаевын нэрэмжит Үндэсний дуурь, бүжгийн эрдмийн театрт Жузеппе Вердигийн "Травиата" дуурь тоглогдох гэж байна. Энэ дуурийн Виолетта Валерийн партийг Монголын гавьяат жүжигчин, олон улсын гоцлол дуулаачдын тэмцээний шагналт Өншихбаярын Уянга дуулна гэж Киргизийн хэвлэлүүд мэдээлжээ. 

 

"Сонгодог урлагийн хамгийн хэцүү, ур чадвар шаардсан партуудыг дуулсан. Монголын дуурийн театрын шилдгүүдийн нэг Уянга жүжиглэлтийн ур чадвар, хэв маягийн өндөр мэдрэмж, сэтгэл хөдлөл, эрх чөлөөгөөр дүүрэн дуулдгаараа бусдаас ялгардаг" хэмээн театрын гаргасан мэдээлэлд өгүүлжээ.

 

Монголын дуучны хамтаар Киргизийн гоцлол дуулаачид болох Жоломан Усон уулу, Киргизийн Ардын жүжигчин Бактыбек Ыбыкеев,  Ангелика Федорова, олон улсын тэмцээний шагналт Бактыбек Алмабеков нар тайзнаа гарах юм байна. Түүнчлэн дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр Ө.Уянгын дуулснаар Монгол романсын үдэш болно гэж мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ben Pesci:
LOST CRYPTO/ETH/FUNDS RECOVERY EXPERTS//LOST RECOVERY MASTERS I happened to fall for a crypto currency scam trick Late last year.Through a phishing scam, a Facebook imposter convinced me of howI would gain a large sum of profit from an authorized crypto company that he claimed helped traders invest and gain large profits. They ripped me of and made a way off with $114000 woth of crypto.I was in disbelief and discomfort as this was my hard earned funds. After reading positive articles and online testimonies about a licensed group of hackers RECOVERY MASTERS of how they are experts in crypto/btc recovery and any form of hacking. After hitting a conversation with them,they were able to recover back my funds.As a form of appreciation this was the best I could do for them. Contact; Email (Support@ lostrecoverymasters. com) or reach them through; Whatsapp; 1(204)819-5505 Learn more: https:// lostrecoverymasters. com/ Don't forget to mention Ben referred you.
2023-10-23
Unshigch:
Saihan bainaa. Tand bayar hurgej az jargal eruul enh amjilt sain saihan buhniig husen erooe
2023-04-01