Реппер Мин Юнги NBA-ийн олон улсын төлөөлөгч боллоо
БНСУ-ын алдарт BTS хамтлагийн гишүүн Шюга "NBA"-ийн элч төлөөлөгчөөр томилогджээ. Шюгагийн жинхэнэ нэр нь Мин Юнги бөгөөд тайзны нэрээ ч сагсан бөмбөгийн спортоос санаа авч өгсөн гэдэг.
АНУ болон Ази дахь "NBA"-ын тоглолт, арга хэмжээнд оролцох, лигийн сурталчилгааны үйл ажиллагаанд оролцоно. "NBA" мөн Шюгагийн анхны бие даасан аялан тоглолтод оролцож, анхны бие даасан цомгийн тоглолтууд дээр хамтран ажиллах болно" гэж албан ёсоор мэдэгджээ.
Нэмж дурдахад, түүний анхны бие даасан дэлхийн аялан тоглолт дөрөвдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Белмонт Паркаас эхлэх аялан тоглолт хийх ба АНУ-ын Нью Йорк, Роземонт, Лос-Анжелес, Окланд мөн Индонез, Тайланд, Сингапур, Сөүл, Япон зэрэг улсуудаар очих төлөвлөгөөтэй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ