3Х3 сагсан бөмбөгийн Дэлхийн гранпри энэ сарын 22-нд эхэлнэ
2023-04-19

Нийслэлээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залуучууд спортоор хичээллэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Улаанбаатар цом” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 22-ноос зохион байгуулна.

 

 

“Улаанбаатар цом”-ын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 22-ноос амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. 5-р сарын 21-нд аваргуудын аварга буюу финалын тоглолт болно. Түрүүлсэн баг нь 7-р сард Макаод болох ФИБА 3х3 Макаогийн Дэлхийн тэмцээнд оролцох эрхээ авна.

Shuud.mn
Сонин хачин