Хятадын өмнөд хэсэгт машин хаднаас унаж, 11 хүн амиа алджээ
2023-05-19

Хятадын өмнөд хэсэгт зам тээврийн ноцтой осол гарсны улмаас олон хүн амиа алджээ. Энэ хэрэг Гуанси-жуаны өөртөө засах оронд болсон талаар Жэнминь Жибао сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Гуанси-Жуаны автономит бүсэд хаднаас машин унаж, 11 хүн амиа алджээ. Энэ хэрэг баасан гарагийн өглөө болсон бөгөөд осол болох үеэр машинд 14 хүн зорчиж явсан байна.

 

Тээврийн хэрэгслийн жолооч жолоодлогоо алдаж, өндөр хаднаас ус руу унажээ. Гурван зорчигч аврагдаж чадсан бөгөөд тэднийг эмнэлэгт хүргэсэн, биеийн байдал хүнд байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Bater:
Ийм лалрын мэдээ хэнд хэрэгтэй юм бэ??
2023-05-20