Ерөнхийлөгч гуравдугаар сард ХБНГУ-д айлчилна

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравдугаар сард  ХБНГУ-д айлчлал хийх аж. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Германы техник, технологийг нэвтрүүлсэн загвар аж ахуйг Монгол Улсад байгуулах асуудлаар баримт бичигт гарын үсэг зурах тохиролцоог ХХААХҮ-н дэд сайд Ж.Сауле ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яамны сайд Илсе Айгнер нар хийжээ. Тэд Берлин хотноо жил болгон болгон “Ногоон 7 хоног” Олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдсан  олон улсын Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ ийн тохиролцжээ.

Мөн хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yavj dyysdaggui hun be
2012-01-25