Өнөөдөр болох зарим үйл явдал

img

-12.00 цагт ЕТГ-ын дарга Д.Баттулга оюутнуудад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг гардуулна. -11.00 цагт ”Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо” олон нийтэд тулгуурласан асран хамгаалагчтай хамт эмзэг бүлгийн өрхүүдээр явж ажиллана. -Хотын удирдлагууд 10.00 цагаас нийтийн тээвэрт үйлчилдэг автобуснуудын ажил байдалтай танилцана. -Өнөөдөр 12.20 цагт Төв шуудангийн байранд ”Өрх бүрт шуудан” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ. -Стратеги судлалын хүрээлэнд 10.00 цагт ”Монгол Улсын аюулгүй байдал ба түүнд нөлөөлөх хүчин зүйлс” сэдвээр хуралдана. -Баянзүрх дүүргийн XXV хорооны иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх цогцолбор байрны нээлт өнөөдөр 13.00 цагт болно. -Гаалийн газар, хороо бүрийн улсын байцаагчид ”Гаалийн цом-2012” тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотод цуглараад байна. -Өнөөдөр 12.00 цагт НХХЯ-нд ”Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд яам, агентлагууд хэрхэн ажиллах талаар уулзалт болно. -Улсын Дээд шүүхэд өнөөдөр эрүүгийн 10 хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэнэ. -Өнөөдөр 12.00 цагаас Хөх-Нуруут ресторанд дуучин Л.Болдбаатар, М.Бямбажав нарын хамтарсан тоглолтын талаарх хэвлэлийн хурал болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ