Онцгой байдлын байгууллагад 06 дугаар сарын 01-ний 21.16 цагт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Задгай” Сэлбэ голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж, Сэлбэ голд живж нас барсан 56 настай, эрэгтэйн цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Уншиж байна |