CNN: Украин хорлон сүйтгэх, дроноор халдахын тулд ОХУ-д тагнуулын сүлжээ байгуулсан
2023-06-06

Сүүлийн үед Оросын нутаг дэвсгэр, тэр дундаа нийслэл, түүний ойр орчимд дроны халдлага үйлдэгдэх нь эрс нэмэгдсэн. Энэ халдлагыг Украины тал зохион байгуулсан гэж ОХУ-ын эрх баригчид мэдэгдэж байсан ч Украин үүнийг няцааж байлаа. Харин АНУ-ын CNN суваг Орост үйлдэгдсэн эдгээр халдлага  нь Украины тагнуулын сүлжээтэй холбоотой гэж мэдээлжээ. 

 

Дайн эхэлснээс хойш төрөл бүрийн объектуудад хорлон сүйтгэх ажиллагаа явуулах тагнуулын сүлжээг Украин Орост байгуулж, тэдэнд халдлага үйлдэхэд нь зориулж нисгэгчгүй нисэх аппарат буюу дрон нийлүүлэх болсон гэж CNN агентлаг Америкийн тагнуулаас авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн байна. Гагцхүү энэ тагнуулын сүлжээний төлөөлөгчид тавдугаар сарын эхээр Кремль рүү халдсан дроны халдлагыг зохион байгуулсан гэж Америкийн албаны этгээдүүд хэвлэлд мэдээлжээ. Эдгээр дроныг Украинаас Москва руу нисгээгүй, харин Оросын нутаг дэвсгэр дээрээс хөөргөсөн аж. 

 

Украиныг баримтлагч тагнуулын энэ сүлжээ нь сүүлийн үед Москва орчимд, Оросын өмнөд зүгт байх газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгсөн бусад дроны цохилтод хамааралтай эсэх нь тодорхойгүй гэж CNN мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тулааны энэ төрөлд сайтар бэлтгэгдсэн, Украиныг баримтлагчдаас бүрдэх хорлон сүйтгэгчдийн үүрүүдийг Украин байгуулсан гэж Америкийн тагнуулынхан үзэж байгаа аж. Мөн тэдэнд Украинд үйлдвэрлэгдсэн нисгэгчгүй нисэх аппаратыг Украин өгсөн гэж тагнуулын материалд өгүүлжээ. Харин АНУ-ын нийлүүлсэн дронуудын тусламжтайгаар ямар нэг халдлага үйлдэгдсэн гэдгийг батлах баримт огт байхгүй гэж Америкийн хоёр албан тушаалтан CNN агентлагт мэдээлсэн байна. 

 

Гэхдээ мэдээлэл өгсөн эх сурвалжууд Украины тал дронуудыг хэрхэн фронтын шугам давуулж Орос руу илгээж чадсан гэдэг дээр тодорхой хариулт өгөөгүй аж. Бусад эх сурвалжийн мэдээлснээр, Орос руу дрон болон тэдгээрийн сэлбэг хэрэгслийг илгээхэд ашиглах хууль бус маршрутыг Украин бий болгосон гэнэ. Европын тагнуулын ажилтны мэдээлснээр, Орос, Украины хил асар том, бүрэн хяналт тавихад хүндрэлтэй, тиймээс л техникийг нууцаар хил давуулах боломж бүрддэг аж.

 

Эдгээр тагнуулуудыг чухам хэн хянадаг талаарх мэдээлэл тодорхойгүй, гэхдээ үүнд Украины тагнуулын байгууллага холбоотой гэж Америкийн албан тушаалтнууд үзэж байгаа юм байна. Мөн цаашлаад "Оросын нутаг дэвсгэр дээр нууцлаг дэлбэрэлтүүд, дроны цохилтууд үргэлжилсээр байна" гэж Украины Аюулгүй байдлын албаны төлөөлөгч CNN агентлагт ярилцлага өгөхдөө онцолжээ. 

 

2023 он гарсаар Оросын нутаг дэвсгэр дээр газрын тосны үйлдвэр, төмөр зам, цэргийн комиссарын байр, агуулах, хий дамжуулах хоолойнуудад гал түймэр, дэлбэрэлт хэдэнтээ гарсан. Сүүлийн үед гэхэд л Оросын төрөл бүрийн мужуудад ийм халдлагын тоо эрс өссөн юм. Энэ нь хорлон сүйтгэх сүлжээг байгуулах украинчуудын "олон сарын хүчин чармайлтын оргил үе" гэж тагнуулын байгууллагын мэдээлэлтэй ойр эх сурвалж CNN агентлагт мэдээлжээ.

 

Эргэн сануулахад, хамгийн сүүлд гэхэд л тавдугаар сарын 30-ны өглөө Москва хот болон Москва муж руу дроноор халдсан юм. Энэ халдлагад 25 орчим дрон оролцсон гэсэн урьдчилсан мэдээлэл бий. Үүнээс гурав нь орон сууцны байр оносон бол, нэг нь тэсрэх төхөөрөмж тээж явсан ч ажиллаагүй байна. 

Москваг чиглэсэн дроны халдлага

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одоо яая гэх вэ дээ, Оросууд өөрсдөө л эхэлсэн, хэн зүгээр гар хумхиж суугаад үхэхийг хүсэх вэ дээ, байдаг чадлаараа л үзнэ ш дээ
2023-06-06
Дрон ч дээ ганц 1 цонх хагалсан л байна лээ мина ядаж дээр
2023-06-06
Слава украйн
2023-06-06
Украины зөв:
Хорхойг ч хатгахад өрвөлзөнө
2023-06-06
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-06-06