С.Одонтуяа: Шахмал түлшинд угаартаж, нас барсан хүмүүсийн талаар мэдээлэл олдохгүй байна
2023-06-09

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа сайжруулсан шахмал түлшний угааранд 25 хүн хордож, 8 хүн нас барсан талаар мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр “05 дугаар сарын 31-нд сайжруулсан шахмал түлшний угааранд 25 хүн хордож, 8 хүн нас барсан гэх мэдээллийг авсан. Хамгийн хачирхалтай нь энэ хэргийн талаар албан ёсны мэдээлэл авах боломжгүй байна. Би УИХ-ын дэд даргын хувиар мэдээлэл авах гээд олдохгүй байна.

 

Найман хүнээс гурав нь бага насны хүүхэд байсан гэж байна. Тиймээс холбогдох байгууллагуудыг иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна.

 

Шахмал түлш иргэдийг үнэхээр бухимдуулж байна. Миний авсан мэдээллээр он гарснаас хойш 1739 хүн угаартаж, 46 хүн нас барсан гэж байна. Холбогдох хүмүүсийг мэдээлэл өгөхийг хориглож, айлгаж байна” гээд энэ асуудлыг орхихгүй гэдгээ илэрхийллээ.

 

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа "Сонгинохайрхан дүүрэгт 2021 онд дөрвөн хүүхэдтэйгээ амь насаа алдсан эмэгтэй, дөрвөн настай хүүтэйгээ хамт амиа алдсан аав, дөнгөж цэргээс халагдаж ирсэн хүүтэйгээ хамт амиа алдсан ээж гээд угаартаж амиа алдсан мэдээллийг жил бүр авдаг. Статистик мэдээ болсон энэ үйл явдал үнэхээр харамсалтай байна. 

 

Гэр хорооллыг барилгажуулах, агаарын бохирдлыг бууруулахад татвар төлөгчдийн мөнгөнөөс 2021 онд 30.2 тэрбум төгрөг, 2022 онд 34.5 тэрбум төгрөг, 2023 онд 39.4 тэрбум төгрөг, жил бүр өссөн дүнтэй төсөв батлагддаг. Харамсалтай нь утаагүй түлшнээс болж хагацал амссаар байна" гэдгийг хэлж, энэ асуудалд хүчтэй дуу хоолой болохоо дуулгалаа. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Энэ бараг хядлага болж баыгаам бишүү
2023-06-10
Odoo ovoo hun shig duugarch b.na.shahmal tulsh garch irsen tsagaas hoish olon hun ugaartlaa hed ugaartaj heden hun endsen too hariutslaga baina uu.1 odor 25 hun gedeg chini yu bolj baina.terror yavaad b.n uu?
2023-06-09