Ирэх жил нийслэлд 58 хорооны цогцолбор шинээр барина

img

Улаанбаатар хотын өмнө тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэхэд ойролцоогоор жилд 797 тэрбум төгрөг шаардагдах тооцоо бий. Энэ жилийн хувьд 79 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдээд байгаа нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад нилээд хувиар өсөөд байгаа аж. Гэхдээ хүн амын тал хувь нь ажиллаж амьдарч байгаа нийслэл хотын хувьд энэ нь үүсч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хаанаа ч хүрэлцэхгүй санхүүжилт юм. Нийслэлийн хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор  тэдэнд үзүүлэх нийгмийн үйлчилгээг ойртуулж, ирэх жилд нийслэлд 58 хорооны цогцолбор барих шаардлагатай байгаа аж. Шинээр хороо барих, давхар зогсоол байгуулах гээд энэ бүх ажилд газар чөлөөлөх, нөхөн олговор олгох асуудал үүсэх учир энэ бүхний байршлыг нарийн тогтоож, зураг, төсвийг  нийслэлийн өдрөөс өмнө бэлэн болгохыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг дүүргийн удирдлагуудад үүрэг болгосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ