Монгол охин ой тогтоолтын дэлхийн рекордыг шинэчиллээ
Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол БНХАУ, Хонконг, Энэтхэг зэрэг улсуудын шилдэг 120 тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдсөн билээ.
Олон Улсын Мастер Ц.Номин-Эрдэнэ нь "Баганан үгс" төрөл дээр 15 минутад 264 үг тогтоон алдаагүй санаснаар өсвөрийн дэлхийн рекордыг шинэчиллээ. Өмнөх рекордыг БНХАУ-н тамирчин Дэлхийн Аварга Wei Qinru 244 оноогоор эзэмшиж байв.
Мөн Б.Дөлбаяр, Л.Уянга, Х.Ичинхорлоо, Л.Азжаргал, А.Дайана, Г.Ану, Б.Мөнхзаяа, Э.Билгүүнтөгс, Э.Үүрийнцолмон, Ц.Номин-Эрдэнэ болон Ц.Оюун-Эрдэнэ нар Азийн мастер болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ