О.Сумъяабазар кураш бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

img

Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат сумын заан О.Сумъяабазар ОХУ-д зохион байгуулсан кураш бөхийн өсвөр үеийн ДАШТ-нээс хүрэл медаль хүртжээ.

 

Кураш бөхийн 2023 оны улсын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд болж, Ази тивийн аварга, ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулсан байдаг.

 

О.Сумъяабазар нь Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өсвөрийн бөхийн барилдааны их шөвөгт шалгарсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ