Тэр их “гавьяа”-г түүнд наахыг хүснэ гэж үү?

img

30 орчим их наяд төгрөг шаардлагатай бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрүүдийг урагшлуулах гол хөдөлгөгч хүч болох хөрөнгийг гаргаж өгнө хэмээн Хөгжлийн банкийг  биширсэн харцаар харж хүлээсний үр дүн эхнээсээ үзэгдлээ гэж горьдож байсан юмсан. Өнгөрөгч оны сүүлийн сарын 9-ний өдөр 20 сая ам.долларын бонд тус банкинд орж ирсэн гэж ТУЗ-ийн дарга Б.Батжаргал нь хэлсэн учир үр дүн наашлах нь гэж харсан. Гэсэн ч  хөрөнгийг Хөгжлийн банк шийдэхгүй, Хөгжлийн банкны нэрээр хэдэн улстөрчдийн шууд оролцоотойгоор л шаардлагатай санхүүжилтүүд хийгдэх учиртайг нь мартаж орхиж.  Засгийн газар Хөгжлийн банкны 800 тэрбумын бондод баталгаа гаргаж, ДНБ-нд эзлэх улсын өрийн хэмжээгээ нэмэгдүүлж, УИХ нь төсөв батлахдаа улсын өрийг нэмэх эрхийг Хөгжлийн банкинд олгож, ерөнхийдөө  нэрийг нь харахад зориулалт нь тодорхой энэ банкны үйл ажиллагааг дэмжээд байгаа мэт ч, нидэр дээрээ үлгэр шиг дүр зурагтай.

 

Ингээд хэлэхээр, ING, Deutsche, НSBS гэсэн хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран 600 сая ам.долларын дунд хугацааны евро бондын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа биз дээ. Энэ тэгээд ажил биш үү гэж эрхмүүд өөрсдийгөө өмөөрөх биз. Тэгвэл уучлаарай, “ING”-аас хямд өртөгтэй зээлсэн гэх эхний ээлжийн 20 сая ам.доллараа  төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулна гэл үү. Хэрэв ёсоор болвол сайн хэрэг. УИХ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсаны дагуу хоёр үе шаттайгаар баригдах төмөр замыг байгуулах шаардлага байгааг бэлхнээ ярьж байна.

 

Гэсэн ч сонгуулиас өмнө албан ёсоор хийж эхлэнэ хэмээн ойлгогдож байсан төсөл хөтөлбөрүүдийн чимээ улам бүр алсалж байна. Салбарын яамыг нь удирдаж байгаад үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн АН-ын сайд эрхэм “УИХ хангалттай ажиллаж хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгсөн ч, Засгийн газар юм хийсэнгүй. Мөнгө хөрөнгө байсангүй. Хамтарсан Засгийн газрын ажлын хүрээнд  лоозонгийн хэлбэртэй нилээн ажлууд хийгдлээ. Бодитоор хүрз жоотуу хангинаж чадсангүй” гэж суугаа. Уг нь ЗТБХБ-ын яамны нэрээр орсон төслийг Хөгжлийн банк ногоон гэрлээр дэмжээд гаргадаг гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Гэтэл тэгж сүрхий дэмжлэг аваад байсан нөхдүүд нь юу ч хийж гавьсангүй.  Мөнгө өгөөгүй юм чинь юу ч хийх билээ.

 

Тэгэхээр эв эеээ хичээгээд хамтдаа хийхээр ханцуй шамласан хоёр нам засагт байхдаа хийж чадаагүй ажлыг зөвхөн МАН-аас бүрдсэн Засгийн газар одоо хийж дийлнэ гэж үү. МАН-аас засгийг бүрдэхэд гараа өргөөд л дэмжинэ гээд байсан Н.Алтанхуяг нарын эрхмүүд харин  үнэг шиг зальдаад гэдийж байна.  Улсын эрх ашиг энэ тэр гэсэн холын ойлголтоос тэс хөндлөн тэд МАН-д их бүтээн байгуулалтыг түргэтгэсэн гэх гавьяаг наахыг хүснэ гэж үү.

 

Их олон бүтээн байгуулалтуудын нэг болох “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд баригдах 100 мянган айлын орон сууц гэхэд хэзээ сүндэрлэх юм бэ. Орон нутагт 25 мянга, Улаанбаатарт 75 мянган орон сууц сүндэрлүүлнэ гээд л сайхан зүйлийг ярьсан хэвээрээ. Тэгээд хаана байна. Тавьсан шав чинь. Хамтарч байхдаа шавыг нь тавиагүй байж салсан хойно нь  сүндэрлэнэ  гэхээр итгэл төрүүлж дийлэхгүй байна. Ерөөс сонгууль дуустал итгэхийн хэрэг алга.

 

Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

medeelegch:
НАМУУДАД ЗӨВЛӨВ. http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1198177
2012-01-26
Omxii MAN xezee ym xiij baisan ym xulgai luivar xun alaxaas oor you xiij baina laa . Ene namiig uls toroos burmoson zailuulj baij xogjino
2012-01-26
medeelegch:
МАН болон АН-д: Монгол ардын “Шударга ёс” бүлгийн зөвлөмж http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1198177
2012-01-25
zochin:
Машины өвлийн хучлага хийж байна. /Хулгайгаас сэргийлэх хамгаалалт хийнэ. 9517-4824
2012-01-25
Karaoke:
Niitiin karaoke bolon V.I.P room iig dotood tohijilttoi ni mun arhi pivo nii tusgai zowshooroltoi ni une tohirch zarna 91918197
2012-01-25
Саран:
Женко төмөр замыг гацаах л сайд байсан доо.
2012-01-25
Монгол:
ЮУН ГАВЬЯА ВЭ? ХҮНИЙ НАС БОГИНО Ш ДЭЭ. ХОЙЧ ҮЕ Л ДҮГНЭНЭ Ш ДЭЭ. ХАРААЛГАЧ МАГАД ҮР УДМААРАА.
2012-01-25
зочин:
Сонгууль дөхөөд ирэхээр улсын ажлыг барьцаалж хувийн эрх ашигаа өмнөө тавих эрх баригчид, Нүүрэн дээрээ худлаа гоё гоё юм яриад л нидэр дээрээ өөрт нь ашиггүй бол гэдийж орхих юм даа
2012-01-25
hujaagiin tsagaan sartai davhtsuulahgui gedeg bol manias umnu bur manjiin darlald bhiin l bsan uchir ni bid tusgaar uls undesten gedgee haruulah zorilgotoi oyun sanaani temtsel bsan yum odoo harin hujaagaas hahuuli avch albaar unen hudlaa zurhai gargad teriigee humuust tulgahiin tuld chingis haani ued hereglej bsan ged zutged bga tedniig dagaad namiraad bga uls bol hujaagiin gar hul shu odoo hujaanuud ediin zasgiig maani atgachihsan bhad deerees ni oyun sanaa uzel ulamjlalaa negtgeh ni hereg bna uu aain humuusee
2012-01-25