Монголын баг хутга шидэлтийн тэмцээнд гуравдугаар байрт шалгарлаа

ОХУ-ын Уфа хотод зохион байгуулагдсан олон улсын спортын наадмын хутга шидэлтийн тэмцээн боллоо. Тус тэмцээнд ШШҮТ-ийн хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлагч Б.Амарбаясгалан, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлагч Б.Должинсүрэн нар хоёр дахь жилдээ амжилттай оролцлоо.
Тэмцээний дөрвөн метрийн ганцаарчилсан шидэлтийн төрөлд цагдаагийн ахлагч Б.Должинсүрэн хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль, цагдаагийн ахлагч Б.Амарбаясгалан гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртжээ. Мөн багийн нийт оноогоор гуравдугаар байрт шалгарч, хүрэл медаль тус тус хүртлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ