Морьт харвааны ДАШТ Улаанбаатар хотод болно

img

 

Есдүгээр сарын 1-10-ны хооронд “Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй наадам болон Олон улсын Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна. 

 

Монгол Улс анх удаа морьт харвааны ДАШТ-ийг зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Мөн Монгол “Бөмбөг намнаа” төрөл нь энэ удаагийн ДАШТ-д албан ёсны төрөл болон шинээр нэмэгдэж байгаа юм.

 

Тус ДАШТ-д БНХАУ, БНСУ, АНУ, Франц, Австрали, Канад, Герман, Унгар зэрэг дэлхийн 24 орны 80 гаруй тамирчин Скермиш буюу Түрэг харваа, Тавер буюу Унгар харваа, Польш харваа, Рэйд буюу Ази харваа, Монгол бөмбөг намнаа зэрэг таван төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөх аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ