Хүндийн өргөлтийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

img

Өнөөдөр буюу есдүгээр сарын 04-нд Саудын Арабын Эр Рияд хотноо хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 88 дахь удаагийн ( эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн ) тэмцээн эхэлнэ.


Есдүгээр сарын 17  хүртэл үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд 117 орны 719 тамирчин оролцож байна. "Парис-2024" зуны олимпийн XXXIII наадамд оролцох эрх авахын тулд заавал оролцсон байх хоёр тэмцээний нэг нь энэ ДАШТ тул ( нөгөөх нь дараа жилийн 4 сард Тайландад болох дэлхийн цомын тэмцээн) ийм олон орны баг тамирчид Саудын Арабт иржээ.


Манай Монголоос ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага доор 10 тамирчин оролцох юм. Тухайлбал эрэгтэйчүүдийн 55 кг-д Ө.Чагнаадорж, 61 кг-д У.Амарбаяр, +109 кг-ийн жинд М.Бахберген нар, харин эмэгтэйчүүдийн 45 кг-д Б.Тунгалаг, 59 кг-д Э.Энхтамир, Б.Хонгорзул, 64 кг-д О.Төгс-Эрдэнэ, Г.Ануужин, 71 кг-д Г.Энэрэл, 81 кг-д М. Анхцэцэг нар хүч сорих ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Г Бямбасүрэн:
Амжилт хүсье.Олимпийн аварга цолыг авахыг ерөөе
2023-09-05
Зочин фэн ах нь:
М. Анхцэцэг тээ Олимпийн эрх авах тэмцээн тул сайн оролцоорой. Амжилт хүсэе. Фэн ах нь
2023-09-04