Монголын туухай өргөлтийн тамирчид ДАШТ-д оролцож байна

"Туухай өргөлт"-ийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекстан улсын Хива хотод эхэллээ. Энэ сарын 12 хүртэл үргэлжлэх уг тэмцээнд манай улсаас дэлхийн хошой аварга Э.Буджав, Азийн аварга П.Ганзаяа тэргүүтэй 10 гаруй тамирчид оролцож байна.
Монголын тамирчид ОХУ-д зохион байгуулагдсан олон улсын наадмуудаас ганзага дүүрэн ирсэн. Тухайлбал, ОХУ-ын Уфа хотод болсон олимпийн бус дэлхийн топ спортуудын олон улсын анхдугаар наадмаас Монгол Улсын Зэвсэгт хүчний долоон цэргийн алба хаагч 2 алт, 4 мөнгө, 5 хүрэл нийт 11 багц медаль хүртсэн амжилттайгаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ