ЧӨЛӨӨТ БӨХ: Манай дөрвөн тамирчин ДАШТ-д өрсөлдөнө
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 8-11-ний өдрүүдэд Киргизстан Улсын Бишкек хотод болно. Өнөөдөр эхэлж буй тус тэмцээнд манай улсаас ОУХМ Ө.Ууганбаяр дасгалжуулагчийн удирдлага дор дөрвөн тамирчин оролцоно.
Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Н.Эрхэмбаяр, 70 кг-д Д.Даваа-Очир, 74 кг-д Н.Батэрдэнэ,79 кг-ын жинд Ш.Батбаатар барилдах юм. Тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалаар зохион байгуулагдаж байгаа. 70 кг-ын жинд Н.Батэрдэнэ насанд хүрэгчид, залуучууд гэсэн хоёр ангилалд өрсөлдөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ