Т.Хангал волейболын түүхэнд шинэ хуудас нээсээр байна

Дээд лигийн аварга, Монголын бүх ард түмний спартакиадын аварга, Клубүүдийн аварга тэрээр манай анхны легионеруудын нэг болж, Тайландын мэргэжлийн лигт тоглож, Шилдэг тоглогчоор шалгарсан Тамирын Хангал өчигдөр Германы менежер Маркус Лохтой хамтран ажиллах гэрээ байгуулж, спортын замналаа Европ тивд үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.
Маркус Лох нь банк-санхүү, эдийн засгийн салбарт 30 гаруй жил, спортын менежмент, менежер чиглэлээр 20 орчим жил ажилласан туршлагатай аж. Түүний хувьд Т.Хангалыг Европын лигт тоглуулах боломж нөхцөлөөр бүрэн хангана. Монголд олон сайн тамирчин байгаа ч тэднийг дэлхийд гаргах дээд зэрэглэлийн менежер ховор байна. Т.Хангалыг мэргэжлийн тамирчин болоход шаардлагатай бүхий л зүйл дээр хамтран ажиллана" гэв.
Т.Хангал өдгөө МУИС-ийн Сэтгэл судлаачийн ангид сурдаг тул ирэх жил сургуулиа төгсч, Европ тивийг зорихоор төлөвлөж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ