Дугуйчин Б.Марал-Эрдэнэ олон улсын тэмцээний ээлжит түрүүгээ хүртэв

img

 

БНХАУ-д болж буй Олон улсын дугуйн холбооны “Tour of Poyang Lake” тэмцээний хоёр дахь өдрийн гараанд Монголын тамирчин Б.Марал-Эрдэнэ түрүүллээ. Түүнчлэн энэ тэмцээнд манай улсын есөн тамирчин хурд сорьж байгаа бөгөөд Б.Идэрболд тавдугаар байрт орсон байна. 


Монголын дугуйчид чансаагаар Ази тивдээ эхний гуравт, дэлхийд 34 дүгээр байрт бичигдэж байгаа ба одоогийн байдлаар "Парис-2024” зуны олимпын наадмын эрхийг өвөртөлсөн байгаа. Энэхүү амжилтаа нэг сар хадгалж чадах юм бол  олимпод монгол дугуйчин уралдах таатай боломж бүрдэх аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ