Хуучин сурах бичиг 15-20 мянган төгрөгийн үнэтэй байна
2023-09-15

 

Яамнаас жил бүр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичиг хангалттай байгаа гэж мэдээлдэг. Харин бодит байдал дээр ном олдоц муу, хэт үнэтэй худалдаалдаг гэсэн гомдлыг эцэг эхчүүд ирүүлсээр байна. нэ жилийн хувьд сурах бичгийн үнэ номын худалдааны дэлгүүрт хэдэн төгрөгийн үнэтэй худалдаалж байгааг тодруулахаар номын худалдааны төвийг зорилоо.

 

Хаалгаар дөнгөж ормогц ямар ном авах вэ, манайд олон янзын ном байгаа шүү хэмээн баруун зүүн талаас шаагилдаж эхлэв. Ихэнх нь сурах бичиг сурагласан сурагч, эцэг эхчүүд. Энд хамгийн хямдхан ном 5000 мянган төгрөг, сурах бичгийг дээд тал нь 20 мянган төгрөгөөр зарагдаж байв. Шуудхан л хамгийн түрүүнд нүдэнд туссан эгчийн лангуу руу очиж сургуулийн хүүхдийн сурах бичгийн талаарх үнийн мэдээллийг тодрууллаа.

 

-Номын эрэлт хэрэгцээ хэр байна вэ?

 

- Энэ жилийн номын эрэлт их байгаа хэдий ч бидэнд хангалттай хэмжээний ном байхгүй байна. Тийм болохоор урьд урьдын жилүүдээс бага зэрэг үнээ нэмсэн. Номын хүрэлцээ бага байгаагаас гадна хичээлийн шинэ жил эхлээд бараг 20 хонож байгаа ч одоо болтол ном сурах бичиг нь хэвлэгдээгүй ангиуд байгаа гэж сонссон. 

 

 

-ЕБС-ийн сурах бичгүүд хэдээс хэдэн төгрөгийн хооронд байгаа вэ?

 

-Он оноосоо шалтгаалж үнэ тус бүр өөр өөр байдаг. Ерөнхийд нь авч үзэхийн бол 10 мянгаас 20 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна. Харин хамгийн сүүлийн оны сурах бичиг багцаараа 200 мянган төгрөг гэж байна. 

 

-Худалдан авч буй хүмүүсийн хувьд ямар хичээлийн сурах бичиг эрэлт хэрэгцээтэй байна вэ?

 

-Математик, Монгол хэл, Хими, Биологи гэсэн хичээлүүдийн ном хамгийн эрэлттэй байдаг. Бусад хичээлийн сурах бичиг харьцангуй бага байдаг. Одоогоор дээр дурдсан дөрвөн хичээлийн ном маш бага тоогоор худалдаалж байна. Энэ жил хүмүүсийн хамгийн их сураглаж байгаа нь дунд ангийн монгол хэл, математик, байгалийн ухаан мөн ахлах ангийн ном гэж байлаа.

 

БШУЯ шийдвэрийн дагуу сурагчид 2019 оноос хойш түрээсийн сурах бичиг хэрэглэж эхэлсэн. Энэ хугацаанд бүх хичээлийн сурах бичгийг багцаар нь олгох бөгөөд, нэг жил түрээслэн ашиглаад сургуулийн номын сандаа буцаан хураалгах зарчимтай. Мөн нэг сурах бичгийг дөрвөн жил дамжуулж ашиглаад актална, жил өнгөрөх тусам ашиглалт, элэгдлийн зардал хасагдаж, түрээсийнх нь үнэ буурах зарчмаар ЕБС-д тараагдаж эхэлсэн билээ.

 

 

 Түрээсийн сурах бичгийн үнийн мэдээлэл

         

Анги

Эхний жил Хоёр дахь жил Гурав дахь жил Дөрөв дахь жил 

VI

17200 16700 15700 15200

VII

21000 20400 19200 18600

VIII

21000 20400 19200 18600

IX

20700 20100 19000 18300

X

19200 18600 17600 17000

XI

19200 18600 17600 17000

XII

14000 13600 12800 12400

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
муу сурагчид ураад авчихсн ббайдаг даа. тэрийг нь хасаж үзмээр юм. номоо нэг бүрээр нь шалгаж баймаар байна.
2023-09-15