Польш ОХУ-тай залгаа хил дээр танк, шуурган галын систем ашигласан сургуулилалт эхлүүллээ
2023-09-18

Америкийн техникүүдийг ашигласан, "Намрын гал" нэртэй үзүүлэх цэргийн сургуулилалт Польшийн нутаг дээр, Оросын хилээс 80 км зайд эхэлжээ. Энэ талаар Польшийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. 

 

Явган цэргийн сургалтын төвд байх полигон дээр зохион байгуулагдаж буй цэргийн сургуулилалтад Абрамс танк, HIMARS шуурган галын тийрэлтэт системийг ашиглаж байгаа гэнэ. Америкийн таннкуудаас гадна Өмнөд Солонгосын К2 танк гээд нийтдээ 70 цэргийн техник, 1000 цэргийн алба хаагч энэ сургуулилатад оролцож байгаа юм байна.

 

Цэргийн сургуулилалтыг хүссэн хүн бүр үзэж болох бөгөөд үзэгчид шинэ зэвсгүүдийг байлдааны үеэр ашиглаж байгааг анх удаа харах болможтой гэж Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин