Өнөөдөр ДАШТ-д манай дөрвөн бөх барилдана
2023-09-19

Белград-2023 ДАШТ-ий дөрөвдэх өдөр үргэлжилж байна. Өнөөдөр Монголын дөрвөн бөх барилдана. 


Өнөөдөр ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын ОТГОНЖАРГАЛ эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Франц-Туркийн бөхчүүдийн хэн ялсантай өрсөлдөнө.


57 кг-д 36 бөх хүч сорих бөгөөд олимп дэлхийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын БОЛОРТУЯА эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт 2022 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европийн хошой аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Украины Алина Хрушина Акобиятай барилдана.


65 кг. Түвшинжаргалын ЭНХЖИН эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Европийн хошой аварга Болгарын Мими Христоватай барилдах болно.


76 кг-д 29 орны бөхчүүд барилдах бөгөөд Найгалсүрэнгийн ЗАГАРДУЛАМ эхний тойрогт Африк тивийн хошой аварга Нигерийн Ханна Рюебентэй барилдана.


Мөн 55 кг-д Японы бөх, дэлхийн хошой аварга Харүна Окүнод 2:9 оноогоор хожигдсон Чинболдын ОТГОНТУЯА (МОНГОЛ) дагах барилдаанд дэлхийн залуучуудын аварга, AIN-Беларусийн Арина Мартыноватай барилдах юм.

Shuud.mn
Сонин хачин