Өнөөдөр ДАШТ-д манай дөрвөн бөх барилдана

img

Белград 2023 чөлөөт бөхийн ДАШТ- ий 5 дахь өдөр эмэгтэйчүүдийн 53кг, 62кг, 68кг, 72кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд явагдана.

 

Манай улсаас барилдах тамирчид 

 

  • Эмэгтэйчүүдийн 53кг-д цэргийн Дэлхийн аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, Шведийн тамирчин Европын хошой аварга Ионна Малмгрентэй
  • Эмэгтэйчүүдийн 62кг-д Дэлхийн аварга МУГТ Пүрэвдоржийн Орхон, БНХАУ-ын тамирчин ДАШТ-ий мөнгөн медальт, Ази Тивийн аварга Лон Жиатай
  • Эмэгтэйчүүдийн 68кг-д ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа, эзэн орны тамирчин Эмилия Яковльевичтой
  • Эмэгтэйчүүдийн 72кг-д ОУХМ Энх-Амарын Даваанасан, Полшийн Наталья Стрзалкатай тус тус эхний тойрогт барилдана.
  • Харин эмэгтэйчүүдийн 50кг-ын жингийн шигшээд МУГТ Д.Отгонжаргал, Японы Юи Сүсакитай барилдах юм.

 

Тэмцээн Улаанбаатар хотын цагаар 16:00 цагт Серби Улсын нийслэл Белград хотын "Stark Arena"-д эхэлнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ