Явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна Аюултай ачааг тээвэрлэхдээ мэргэжлийн байцаагчийн дүгнэлт, зөвшөөрлийг авах ёстой Төрийн ордны албан хаагчдад үйлчилж байсан нийтийн тээврийн автобусыг зогсоохоор болжээ Көүч, Багш Жаргаа: Хүн сэтгэл зүй, далд ухамсрынхаа хүч, нөөц бололцоог ашиглаад, биеэ эдгээж болно Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
ЖДҮ эрхлэгчдэд зориулсан "Ногоон бизнес" сургалтын X сарын бүртгэл эхэллээ
2023-09-20

Хүн төрөлхтний “гэрийн даалгавар” гэгдээд буй тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж бүр дор бүрнээ хувь нэмрээ оруулахаар зорьж буй билээ. Тогтвортой хөгжилд манлайлж ажиллахаа үнэт зүйлсдээ тусгаад буй ХААН Банк уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ногоон бизнес, байгаль экологид ээлтэй ногоон хэрэглээг дэмжихээр санхүүжилтээс гадна санхүүгийн бус үйлчилгээ үзүүлж, энэ хүрээнд Ногоон бизнес хөтөлбөрөө зарлалаа.

 

 

Бизнес эрхлэгчдэд зориулан бизнесийн амжилтыг нь ахиулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын чиг хандлага, ногоон бизнесийн боломжуудыг таниулах, тэдгээрийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжуудыг олж нээхэд нь туслах зорилготой энэхүү хөтөлбөрийн бүртгэл 9-р сарын 19-нөөс 10-р сарын 9-ныг дуустал явагдаж, 10-р сарын 10-ны өдрөөс сургалт нь эхлэх юм.

 

Бизнес эрхлэгч харилцагч та бүхэн энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар дараах сэдэв агуулгын хүрээнд сургалт мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой.

 

  • Тогтвортой хөгжил болон ногоон бизнесийн ойлголтууд

  • Бизнесийг ногоон болгох зарчим, дараалал

  • Бизнесийг ногоон болгох арга, аргачлалуудыг хэрэгжүүлэх, үр дүнг хэмжих

  • GAP анализ

  • Бизнесээ ногоон болгох, Ногоон санхүүжилтийн боломжууд

 

Үргэлжлэх хугацаа: 7 хоногт 2 удаа (4 ак/цаг)

 

Харилцагч та бүхэн Ногоон бизнес хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү. Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн smesc@khanbank.com хаягт хандан авах боломжтой.

 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

Shuud.mn
Сонин хачин
Victoria Tate:
BITCOIN RECOVERY SERVICES: RESTORING LOST CRYPTO: I am happy I read about Lost Recovery Masters and didn’t hesitate to contact them. Lost Recovery Masters were able to recover my $94,000 worth of BTC as of then that I stupidly paid to crypto investment scammers I met on Facebook. They are now my family hacker and I’ll always recommend Lost Recovery Masters to everyone in need of help. Website https://lostrecoverymasters.com/ Support team Mail Support@lostrecoverymasters.com WhatsApp: +1(204)819-5505.
2023-09-21