Ханжоу-2022: А.Адъяасүрэн хүрэл медалийн төлөө барилдана
2023-09-26

Ханжоу 2022 Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Амарсайханы Адъяасүрэн Казахстаны Камила Берликашийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар хагас шигшээд үлдсэн. Хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Ким Хаюүнд цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

 

Мөн Азийн Наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд Хилчин спорт хороо, "New Arig US" компаний тамирчин Батхуягийн Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана.

Shuud.mn
Сонин хачин