Нидерланд 2024 онд Украинд сөнөөгч онгоц нийлүүлнэ
2023-09-27

ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш дэлхийн улс орнууд, тэр дундаа Европын орнууд Украинд төрөл бүрийн зэвсгийн тусламж үзүүлсээр байгаа. Дайн сунжирч, нөхцөл байдал хүнд байгаа үед сөнөөгч онгоц нэн шаардлагатай байгаа тул ийм байлдааны онгоц нийлүүлэх хүсэлтийг Украины тал холбоотнууддаа тавьсан. Улмаар хэд хэдэн орон сөнөөгч онгоц нийлүүлэхийг зөвшөөрсөн ч нисгэгчдийг бэлтгэх зэрэг олон асуудлын улмаас сөнөөгч онгоцны нийлүүлэлт удааширалтай байгаа юм. 

 

Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэхээр амалсан Нидерланд улс эдгээр онгоцны эхний ээлжийг 2024 онд Украин руу илгээхээр болсон байна. Энэ талаар Нидерландын Батлан хамгаалахын сайд Кайса Оллонгрен MSNBC сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. Гэхдээ сөнөөгч онгоц нийлүүлэх тодорхой хугацааг нэрлээгүй байна.

 

Нийлүүлэлтийн асуудал Украины нисгэгчдийг сургахад хичнээн хугацаа шаардлагатай гэдгээс хамаарна гэж Батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Нидерланд улс Украины нисгэгчдийг F-16 онгоц дээр сургах ажил 6-8 сарын хугацаанд үргэлжилнэ гэж тооцоолж байгаа аж. 

 

"Энэ нь манайх нисгэгчдээ бэлтгэдэг хугацаатай харьцуулахад маш богино хугацаа. Бид одоо Румынд сургалтын төв байгуулах асуудал дээр ажилалж байна. Энэ төвийг аль болох хурдан нээнэ гэж найдаж байгаа" хэмээн Нидерландын Батлан хамгаалахын сайд мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Нидерланд, Дани улс Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэхээр болсон юм. АНУ энэ онгоцыг үйлдвэрлэгчийн хувьд эдгээр онгоцыг Украинд нийлүүлэх, нисгэгчдийг бэлтгэх зөвшөөрөл олгосон. Дани улс Украинд 16 сөнөөгч онгоц нийлүүлэхээр амлаж, 2024 оны эхэн гэхэд онгоц нийлүүлнэ хэмээн мэдэгдсэн юм. Харин Нидерланд 42 сөнөөгч онгоцтой бөгөөд үүнээс хичнээнийг Украинд нийлүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
2024 ond dain duussan bn.odoo shirvvseed oni syylcheer duusna
2023-09-27
Орос задарнаа:
Хурдан өгчөөчээ, хэдэн оросыг ч гэсэн амжиж нухахад хэрэгтэй.
2023-09-27