Лавров: ОХУ Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн
2023-09-28

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр "цэргийн тусгай ажиллагаа" -г эхлүүлэх тушаал өгч, Оросын арми Украины нутаг руу дайрснаар эхэлсэн өнөөгийн дайн жил гаруй үргэлжилж байна. Анхлаад "ард иргэдэд хохирол учруулахгүй, гагцхүү цэргийн объектуудад оновчтой цохилт өгч, Украиныг цэрэггүйжүүлэх" зорилготой байсан энэ ажиллагаа Украины нутаг дэвсгэр даяар өрнөж, олон мянган хүн амиа алдаад байгаа юм. Дайн эхэлснээс хойш дөрөв дэх өдөр нь буюу 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Украин, ОХУ-ын анхны хэлэлцээ эхэлсэн. Ямар ч үр дүнд хүрээгүй энэ хэлэлцээ гуравдугаар сар хүртэл үргэлжилж, улмаар зогсонги байдалд ороод байгаа юм. Жил гаруйн хугацаанд аль аль тал "хэлэлцээ хийхэд бэлэн" гэж хэдэнтээ мэдэгдсэн ч хатуу болзол тулгаж байгаа. Энэ удаад ч ОХУ "хэлэлцээ хийхэд бэлэн" гэж мэдэгдэж, мөн л хэлэлцээрт шаардлагатай нөхцөлийг нэрлэжээ. 

 

Тодруулбал, ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн, гэхдээ бодит нөхцөл байдал болон Оросын аюулгүй байдлын ашиг сонирхлыг харгалзан үзсэн хэлэлцээ байх ёстой гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

"Бид тохиролцоход бэлэн, гэхдээ газар дээр үүссэн нөхцөл байдал болон манай аюулгүй байдлын ашиг сонирхол, Оросын газар нутаг дээр орос хүн бүрийг хөнөөх зорилгоо ил тодоор зарлаж байсан, ОХУ-ын хил дээр дайсагнагч хүчийг бий болгохгүй байх ашиг сонирхлыг харгалзан тохиролцоо хийнэ" хэмээн Лавров цохон тэмдэглэжээ.

 

 

Өмнө нь тэрбээр Нвю-Йорк хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн дараа мэдэгдэл хийхдээ "Украины Тусгаар тогтнолын тунхаглалд тусгасан амлалтыг Украин биелүүлсэн тохиолдолд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ОХУ хүлээн зөвшөөрнө" хэмээж байв. 

 

"Бид бүр 1991 онд Украин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнээс гарахдаа баталсан Тусгаар тогтнолын тунхаглалын үндсэн дээр Украины тусгаар байдлыг хүлээн зөвшөөрсөн  <…> Бидний хувьд хамгийн чухал зүйл нь Украин эвслээс ангид орон байж, ямар ч цэргийн эвсэлд нэгдэхгүй гэх заалт байсан" хэмээн Лавров мэдэгдэж байсан юм.

 

Түүнчлэн энэ тунхаглалд үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах талаар өгүүлэхийн дуур орос хэлний талаарх заалт шууд тусгагдсан байдаг аж.

 

"Тунхаглалыг тэр л найруулгаар нь, тэр л нөхцөлөөр нь бид энэ улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмждэг" хэмээн Лавров цохон тэмдэглэжээ.

 

Гэвч Украин улс Донбасс, Крымийн эсрэг "дайн өдүүлж", өөрсдөө энэ зарчмуудыг зөрчсөн хэмээн Лавров онцолж байлаа.

 

"Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой ямар нэг асуудал бидэнд байхгүй. Эргэлт гаргаж, түүнийг дэмжиж, өөрсдийнхөө ард түмний эсрэг дасйн зарлаж, ард түмнээ бөмбөгдөж эхэлсэн тэр удирдагчид нь л Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан" хэмээн Оросын Гадаад хэргийн сайд мэдэгдэж байв. 

 

Энэ удаад хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдэхдээ Лавров "газар дээрх бодит байдал"-ыг харгалзан үзнэ хэмээсэн нь дайны явцад ОХУ эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэрийг эргүүлэн өгөхгүй гэсэн утгатай байж мэдэх юм. Ийм тохиолдолд Украин хэлэлцээ хийхгүй нь ойлгомжтой бөгөөд учир нь Украин 1991 оны хилээр буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүхий л нутаг дэвсгэр, Крым, Донбассыг бүрэн чөлөөлж байж л Оростой хэлэлцээрийн ширээний ард сууна гэж Украины эрх баригчид удаа дараа мэдэгдсэн. Түүнчлэн Украины Ерөнхийлөгч Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг Путин хашиж байгаа нөхцөлд ОХУ-тай хэлэлцээ хийхгүй гэсэн тушаал гаргасан нь хоёр тал хэлэлцээ хийхэд саад болж байна гэж ОХУ удаа дараа буруутгаж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-28
Лавров худлаа ярьж хэн ч итгэхгүй Украиныг цөмийн зэвсгээ хураалгачих, бид танай тусгаар тогтнолыг хамгаална гэчихээд одоо украин үндэстнийг устгана гэж бгааг өдөр бүр оросын тв р үзэж болноо
2023-09-28
зочин:
Укриан улс 1991 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч туурга тусгаар улс болохдоо Орсуудад "бид дээрэмчин Америкийг дагаж салбагнахгүй" гэсэн амлалтыг цагаан цаасан дээр хараар бичиж өгч байжээ. Тэгээд тусгаар улс болсоныхоо дараа өгсөн амлалтаасаа буцаж, дээрэмчин Америкийг дагж салбагнажээ. Одоо усан тэнэг Укрианчууд Орос ах нартаа алуулах нь тодорхой болжээ. Яг үүнтэй адил үхэр монголчууд одоо дээрэмчин Америкийг даган салбагнаж байна. Нэг өдөр Орос ах нартаа алуулах нь тодорхой шүү дээ.
2023-09-28
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-28
Украйн хэдэн хэсэг хуваагдах нь тодорхой. Польш нэг жаахан хэсгийг авахаа хэлээд л байгаа шүү...
2023-09-28
Юун хэлэлцээ:
Украиныг устгана гэсэн яасан
2023-09-28
Юун хэлэлцээ:
Украиныг устгана гэсэн яасан
2023-09-28