Оросын цэргийн онгоц нууцаар Хойд Солонгост очжээ
2023-09-29

ОХУ Украинд дайн эхэлснээс хойш ихээхэн хохирол амсан, зэр зэвсгийн нөөц дуусаж байгаа тул Хойд Солонгосоос зэвсэг нийлүүлж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн оноос л гарч эхэлсэн. Түүнчлэн хоёр орны төрийн өндөр албан тушаалтнууд харилцан айлчлал хийж байгаа нь батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа Хойд Солонгосоос зэр зэвсэг авах талаар ярилцаж байгааг батлаж байна гэж шинжээчид үздэг. Хамгийн сүүлд, энэ сарын дундуур БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун ОХУ-д айлчлан, Путинтэй уулзсан. Энэ үеэр Ким Жон Ун Орост зэвсэг нийлүүлсний хариуд хүнсний тусламж авахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл гарсан ч талууд уулзалтын дүнгээр хийсэн тохиролцооны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. 

 

ОХУ, БНАСАУ цэргийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор холбоо харилцаатай байгаа гэдгийг илтгэх өөр нэг үйл явдал саяхан болжээ. Тодруулбал, Ким Жон Ун Орост айлчилснаас хэдхэн хоногийн дараа, энэ долоо хоногт  Оросын VIP зэрэглэлийн цэргийн онгоц  Хойд Солонгосын нийслэл Пхеньянд газарджээ. Энэ онгоц нь цэргийн төлөөлөгчдийг тээвэрлэхэд ашигладаг VIP зэрэглэлийн зорчигч тээврийн онгоц гэж Блүмберг агентлаг мэдээлсэн байна. 

 

FlightRadar24 сайтын мэдээллээс харахад, Оросын Агаарын цэргийн хүчний, RA-86559 дугаартай Ил-62М онгоц Москвагаас хөөрч, мягмар гарагийн өглөө Пхеньянд газарджээ. Энэ онгоц өмнө ньСергей Шойгу наймдугаар сард Хойд Солонгост айлчилсны дараа мөн энэ улс руу нисэж байсан онгоц мөн гэж шинжээчид онцолсон байна.

 

Онгоц мягмар гарагт Хойд Солонгост газардаж, хоёр хоногийн дараа Москва руу буцжээ. Харин Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд онгоц ирсэн эсвэл Оросоос төлөөлөгч ирсэн талаар ямар ч мэдээлэл дамжуулаагүй байна. Мөн Оросын Батлан хамгаалах яам сэтгүүлчдийн тавьсан энэ талаарх асуултад хариулаагүй аж.

 

Москвагаас Пхеньяныг зорьсон энэ нислэгийн талаар аль аль тал чимээгүй байгаа нь энэ онгоцонд зэвсэг эсвэл цэргийн технологи нийлүүлэх тухай хэлэлцээ хийх цэргийн өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн төлөөлөгчид зорчсон байж болзошгүйг илтгэж байна гэж NK News дамжуулсан байна. Түүнчлэн Оросын онгоц Хойд Солонгост очсон нь Оросын төрийн өндөр дээд албан тушаалтнууд БНАСАУ-д айлчлахтай холбоотой нарийн ширийнийг хэлэлцэхээр төлөөлөгч илгээсэнтэй холбоотой байж мэдэх юм. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 10 дугаар сард Хойд Солонгост айлчлах бол Путин Ким Жон Уны урилгыг хүлээн авч, энэ улсад айлчилна хэмээн амлаж байлаа. 

 

Энд дуулгахад, Хойд Солонгос 2020 онд цар тахал эхэлсний дараа олон улсын агаарын харилцаагаа бүхэлд нь хааса. Харин сүүлийн хоёр сард Москвад Хойд Солонгосоос хоёронтаа онгоц газардсан нь Оросын эсрэг тавьсан олон улсын хориг бэхжиж байгаа энэ үед БНАСАУ, ОХУ  харилцаагаа улам бэхжүүлж байгааг илтгэнэ гэж шинжээчид онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
очиж л байгаа европ АНУ украйнд зэвсэг нийлүүлээд байхад яадгийн хойд Солонгос оросд зэвсэг нийлүүлж яагаад болохгүй гэж хуцна биз
2023-10-01
Зочин:
Тэгээд яадаг юм. Очоо л биз.
2023-09-30
Орос бол адгийн хоцрогдсон дээрэнгүй дарамтлагч новшнууд.Тэдний дагасан манай хэдэн тариа юу ч үгүй угаалгасан оркуудыг яана даа.
2023-09-30
Оросын онгоц хаана очино баруун хэдэн нохойд ёстой түй ч хамаагүй баймаар. Бүүр гайхаад
2023-09-29
зочин:
Солиорох өвчнийг анагаах тун хэцүү шүү дээ. Монголчууд минь өнгөрчээ.
2023-09-29
зочин:
Хөөрхий монголчууд минь сүүлийн 30 жилд Америк ардчилалаар яваад бүр солиорчихжээ.
2023-09-29
Zochin:
Ochih n hend hamaa bnaa. Yagaad bolohgui gej.
2023-09-29
Bokj de hoid solongosod olon say humuusiig usa 5 say bumbug hayj hyadsan bol odoo uls irgedee hamgaalah chadaltai bolj ameti genaral bumbug hayah gazar uldsengui amid hun uldeegui geed buusan baidag
2023-09-29
Nuutsaar gene uu. Baruuniihan busdiig arai l denduu teneg gej boddog yumaa teriigee l hiij bna
2023-09-29
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-29
Адгийн хөрш
2023-09-29
Радар, хиймэл дагуул гэж юм бий л дээ. Бүх онгоцыг таних системтэй. Бултах газаргүй.
2023-09-29
Иргэн:
Нууцаар очоогүй болоод л мэдээд мэдээлээд бгаа ют биш үү. Нууц гэдэг нууц л байдаг.
2023-09-29