Ханжоу-2022: О.Есүгэн хүрэл медалийн болзол хангаж, олимпын эрхээ авлаа

"ХАНЖОУ 2022" Азийн зуны спортын 19 дэх наадам үргэлжилж байна. Боксын спортын тав дахь манай улсаас хоёр тамирчин тулалдах хуваарьтай.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ, Аврагч спорт хорооны тамирчин Оюунцэцэгийн Есүгэн хүрэл медалийн болзлыг хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар боллоо. Тэрбээр шигшээ 8-ын тулаанд Казакстаны тамирчин, дэлхийн хоёр удаагийн аварга Назим Кизайбайг 4:1 харьцаатай яллаа.
Ингэснээр О.Есүгэн Парис-2024 олимпын наадамд оролцох эрхээ авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ