Их Британи анх удаа Украинд цэргээ байршуулна
2023-10-02

Их Британи Украины цэргийн алба хаагчдыг бэлтгэх хөтөлбөрөө өргөжүүлж, Украины нутаг дэвсгэр дээр цэргийн техник үйлдвэрлэдэг болохоор төлөвлөж байгаа аж. Энэ талаар Их Британийн Батлан хамгаалахын сайд Грант Шеппс The Telegraph сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.

 

Шеппсийн өгүүлснээр, энэ алхам нь Украин Их Британи болон НАТО-ийн бусад орнуудын цэргийн баазаас хамааралгүй байх боломжийг бүрдүүлэх гэнэ. Мөн энэ асуудалтай холбоотой хэлэлцээрийг ч хийсэн гэдгийг тэрбээр онцлод Британийн зэвсгийн компаниудыг Украинд үйлдвэр нээхийг уриалжээ.

 

Тэрбээр дэлхийн 30 орны 252 компани оролцсон Олон улсын батлан хамгаалахын үйлдвэрлэлийн форум болсон Киевт айлчилсныхаа дараа хийсэн нь анахарал татаж байна. Энэ форумын үеэр Британийн тэнгисийн цэргийн флотыг Хар тэнгис дэх арилжааны хөлгүүдийг хамгаалах ажилд оролцуулах боломжийн талаар хөнлөн ярилцаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Энэ бузар дайны сүүдэр Манай Монгол улсад ч тусна даа. Бинзен цахилгаан гээд л
2023-10-02
Болд:
Путины эхлүүлсэн дайн ужиграад Дэлхийн 3-р дайн болж магадгүй л болоод байх шиг. 2014 онд тайван байсан Украйны Донецск Луганскийн хамгийн ашигт малтмал сайтай газрыг мөн Хар тэнгисийн хамгийн байршил сайтай Крымийн хойгийг нь гэнэт дээрэмдэж авснаас муу бүхэн эхэлсэн дээ. Украйнууд ч тухайн үед байлдах хүчгүй байсан ч партизанууд нь хорлон сүйтгэх, Оросын дарга нарыг устгах ажиллагаагаа явуулсан. Оросууд партизануудтай нь 8жил тэмцээд дарж чадахгүй болсон тул Украйныг бүхэлд нь 3 хоногт эзлэхээр дайрсан, Энэ дайн минийхээр 3 жилйин дайн болох болов уу даа
2023-10-02
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-10-02