Д.Тогтохсүрэн: Удирдах зөвлөл маргааш хуралдана
2023-10-03

МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдаж, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга болон Хотын даргын тодруулна. 

 

 

Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Намын удирдах зөвлөл боловсон хүчний бодлого тодорхойлж, шийдвэр гаргадаг. Маргааш Удирдах зөвлөл хуралдахаар төлөвлөж байгаа юм билээ. Бидэнд ярьсан зүйл алга. Хэвлэлийн л мэдээлэлтэй байна" гэсэн юм. 

 

Мөн тэрбээр энэ үеэр "Энэ гурван албан тушаал гурвуулаа өндөр хариуцлага шаардаж байгаа" гэлээ. Санамсаргүй хэлсэн түүний үгнээс МАН гурван албан тушаалын томилгоо хийхээр тохироо хийснийг харж болно. Эх сурвалжууд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар Б.Дэлгэрсайханыг,  Хотын даргаар Х.Нямбаатарыг, ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилохоор болсон тухай мэдээлж байна.

Shuud.mn
Сонин хачин
odnoo:
ter tugjireliin said gedegee boliloo ! mungunii l garz bolno , deerees n hemnelt hiihiin tuld ter olimpiin tsagaan tug zalah geed bgaa mahan tolgoi saidaa ch boli ! undesnii olimpiin horoogoo zuv ajiluulah heregtei ! bainaa .
2023-10-04
өмнөхөө бараагүй хүнийг өөр тушаалд омилох нь буруу шоронд илгээж байх ёстой
2023-10-03
hog:
ИХГ чнь албан тушаал голохгүй мөнгөтэй хот руу уралддаг болжэээ
2023-10-03
Дэлгэрсайханыг боль,сахал БатЭрдэнэ тавь...
2023-10-03
Хотын даргадаа Энхбаяраа томилоо, Нямбаатарыг эхлүүлсэн ажлыг дуусгуулах, Дэлгэрсайханыг албан тушаал өгөхгүй дахин УИХ-д дэвшүүлэхгүй байх
2023-10-03