Японд ажил дээрээ унтахад зориулсан сэрүүлэгтэй дэр бүтээжээ
2023-10-03

Сүүлийн үед дэлхийн олон оронд ажил, хичээлийн үеэр түр унтаж амрах нь эрүүл мэндэд ашигтай гэж үзэн, энэ тал дээр олон арга хэмжээ авах болсон. Тухайлбал, Хятадын сургуулиудад эвхэгдэн ор болдог сурагчдын ширээг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд ингэснээр сурагчид хичээлийн дундуур унтаж амран, улмаар сурлагын амжилтыг дээшлүүлэх боломжтой болсон байна. Харин хөдөлмөрч, олон цагаар ажилладаг гэдгээрээ алдартай япончууд ажлын цагаар ажил дээрээ зүүрмэглэхэд туслах дэр бүтээжээ.

 

Тодруулбал, Японы Atex Co  компани ажлын өрөөндөө түр унтаж амрахад туслах дэр зах зээлд нийлүүлсэн байна. Энэ дэрийг ширээн дээрээ тавих бөгөөд хүн унтахдаа бөхийх үед нүүр болон цээжнээс нь тулж өгөх аж. Мөн дэрэнд тодорхой хугацааны дараа хүнийг сэрээх чичигээт сэрүүлэг суурилуулжээ.

 

Дэр голдоо нүхтэй, энэ хэсэгт нүүрээ байрлуулснаар чөлөөтэй амьсгалах, нүүрэн дээр мөр үлдэхээс зайлсхийх боломжтой аж. Энэ дэр 24 см өргөн, 31 см урттай, дэрний өнцгийг 10-45 градус хүртэл гурван түвшинд тохируулах, харин сэрүүлгийг 60 хүртэлх минутын хугацаатайгаар тохируулах боломжтой гэнэ. 

 

Энэ дэр бэлнээр худалдаанд гараагүй, урьдчилсан захиалга авч байгаа бөгөөд төлөвлөж байснаас ч хавьгүй их захиалга хүлээн авсан гэж компанийнхан мэдэгдсэн байна. Ажил дээрээ унтаж амрахад туслах энэ дэр 10 дугаар сарын дунд үеэс эхлэн дэлгүүрүүдээр 8800 иен (shuud.mn: монгол мөнгөөр 237 мянган төгрөг орчим)-ий үнэтэйгээр зарагдах аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
PAQUETA GRACE:
I would love to extend my gratitude and appreciation to coinsrecoveryworldwide for helping me recover my money back $85,000, worth of stolen cryptocurrency, at first I was not sure they will be able to help me ouI’m very excited to speak about coinsrecoveryworldwide@gmail.com, this cyber security company was able to assist me in recovering my stolen digital funds and cryptocurrency. I’m truly amazed by their excellent service and professional work. I never thought I could get back my funds until I approached them with my problems and provided all the necessary information. It took them 72 hours to recover my funds and I was amazed. Without any doubt, I highly recommend coinsrecoveryworldwide for all your cryptocurrency recovery, digital funds recovery, hacking, and cybersecurity-related issues.email [COINSRECOVERYWORLDWIDE@GMAIL.COM]t, they I was surprised after they help out and recovered my money back, they are the best and am very grateful to them for helping me recover my money. their help Contact;[COINSRECOVERYWORLDWIDE@GMAIL.COM]
2023-10-03