Чөлөөт бөх: Ахмад бөхчүүд ДАШТ-ээс нэг мөнгө, таван хүрэл медаль хүртжээ

img

Грек Улсын Лаутраки хотод чөлөөт бөхийн ахмад мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. Манай улсаас 16 тамирчин өрсөлдөж байна. 

 

Тэмцээний 130 кг-ын жинд улсын начин Ц.Лхагвасүрэн мөнгөн медаль хүртсэн бол 100 кг-д А.Алтанхуяг, 100 кг-д Н.Саранцогт, 88 кг-д аймгийн арслан Н.Баярмагнай, 70 кг-д ОУХМ Н.Нямдорж, 62 кг-д Ж.Хурц нар хүрэл медаль хүртэв.

 

Тэмцээн хоёр өдрийн байдлаар Монголын баг тамирчид ДАШТ-ээс нэг мөнгө, таван хүрэл медаль хүртээд байгаа юм. Медаль хүртсэн баг тамирчдаас онцолбол, Н.Баярмагнай нь насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, УАШТ-ий зургаан удаагийн алтан медальтай бол Ц.Лхагвасүрэн, А.Алтанхуяг, Н.Саранцогт нар улсын начин цолтой бөхчүүд юм. Харин дархан аварга А.Сүхбат тус тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ