Азийн цомын аварга шалгаруулах уран сайхны гимнастикийн тэмцээн Монголд болно

Ази тивийн цомын аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээн анх удаа Монголд зохион байгуулагдах гэж байна.
ОХУ, Хонгконг, БНСУ, Энэтхэг, БНАСУ зэрэг улсын 4-22 насны 300 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээнийг Уран сайхны гимнастикийн “Старлит клуб” санаачлан эцэг эхчүүдийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа аж.
Тэмцээн энэ сарын 27, 28-нд Буянт -Ухаа Спорт цогцолборт явагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ