36 дахь удаагийн "Гоёл-2024" наадам өчигдөр /2023.11.19/ зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус наадмын загварын долоо хоног энэ сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжлэн, дизайнеруудын бие даасан үзүүлбэрүүдийг шүүгчид үнэлж, шалгарсан нь өнөөдрийн гала тоглолтод оролцсон юм. Энэ удаагийн наадмын топ моделиор загвар өмсөгч А.Сайхантамир тодорлоо.
Бусад номинацид шагнал хүртсэн шилдэг загвар өмсөгч, дизайнер, байгууллагын тухай мэдээллийг хүргэж байна.
Ирээдүйтэй залуу дизайнер- "Анна кашмер" компанийн загвар зохион бүтээгч н.Баатараа
Спонсорын нэрэмжит шагнал- н.Цэнд-Аюуш, Алтжин брэндийн дизайнер н.Уянга
Сesar's брэндийн нэрэмжит шагнал-н.Адъяа, н.Хүслэнт-Ертөнц
Алтан гадас компанийн нэрэмжит шагнал- Лиса,
Шилдэг Make up artist- Ari Make up studio
Үндэсний хувцасны шилдэг дизайнер- "Эртний аялгуу" загвараар дизайнер н.Ачухай
Чөлөөт хувцасны шилдэг дизайнер- н.Батчимэг, Сансар ИЗИС "ОД" загварын товчоо
Гран При дизайнер- Amulet брэндийн дизайнер Бэлгүтэй
Ирээдүйтэй модель- Б.Буянжаргал
Шилдэг фото модель- М.Болормаа
Шилдэг эмэгтэй модель- Н.Ану нар шалгарчээ.
Уншиж байна |