![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2012/01/nam.jpg)
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдах тов зарласан. Тус намын даргын санал болгосон сайд нарыг АН-ын бүлгийн гишүүд дэмжихгүй завсарлага авах болж байгаа нь улстөрийн гацаа үүсгэж байна.
Үүнээс болж Засгийн газар хуралдаж чадахгүй, УИХ-ын чуулганы хуралдаан болох эсэх нь эргэлзээтэй болж байна. Тиймээс Удирдах зөвлөл цаг үеийн асуудлыг шуурхай хэлэлцэж дараагийн алхамыг хийх бололтой.